images

БЕРНИЙН ИХ СУРГУУЛЬД “НУТГИЙН ШАШНЫГ СУДАЛХУЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2023-11-26

262

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Швейцарын Бернийн Их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран “Нутгийн шашныг судалхуй сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 24-25-ны ѳдрүүдэд Бернийн Их сургууль дээр зохион байгуулав.

Судлаач, эрдэмтэд энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар нүүдэлчдийн соёл, шашны уламжлал, Монголын буддизмын түүх, онцлох зан үйлийн талаар шинжэлж, судалгааны ажлуудынхаа талаар танилцуулж хэлэлцүүлэг ѳрнүүлэв.

Бага хуралд Швейцарын Бернийн Их сургууль, АНУ-ын Миссури мужийн Их сургууль, Индиана мужийн Их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Хайделбэрг Их сургууль, Марбургийн Их сургууль, Эстони Улсын Тарту Их сургууль, Норвеги Улсын Трондхэйм Их сургууль, Унгар Улсын Ётвос Лорандын Их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцов.    

Бага хурлыг Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа болон Бернийн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны факультетийн дэд декан Клаус Бейсбарт, Бернийн Их Сургуулийн Шашны Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар-Пауленц нар үг хэлж нээлээ.