images

ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Мэдээ мэдээлэл

2023-11-14

250

Бүгд Найрамдах Узбекистан Улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орох талаарх хэлэлцээний дүнгээр Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд байгуулах Гэрээний протоколд Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч бөгөөд ДХБ-д элсэх яриа хэлэлцээний багийн ахлагч Азизбек Урунов нар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурав.
Узбекистан Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтээ 1994 онд гаргаснаас хойш зохих бэлтгэлийг үе шаттай хангаж, тус байгууллагын гишүүн орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээ явуулж байгаа бөгөөд Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэг Узбекистан Улсын энэхүү үйл явцыг нь тууштай дэмжиж, хоёр талын хэлэлцээг энэ оны 10 дугаар сард эцэслэсэн болно.