images

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ДЭЛХИЙН ОЮУНЫ ѲМЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-11-16

213

Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОѲБ)-ын Шүүхийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний ѳдѳр Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байгуулав.

Санамж бичигт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг тѳлѳѳлж  захирал Д.Эрдэнэчимэг,  ДОѲБ-ыг тѳлѳѳлж Туслах ерѳнхий захирал Марко Алеман нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ДОѲБ-тай хамтран ажиллах, шүүхийн туршлага солилцох, оюуны өмчийн асуудлаар хамтарсан судалгаа хийх, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл солилцох, маргаан шийдвэрлэх бусад арга замыг дэмжих болон талуудын харилцан тохиролцсон хамтын ажиллагааны бусад хэлбэрээр хамтарч ажиллахаар тохиров.