БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР “БАЗААР-2023” ХАНДИВЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОВ
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг “Базаар 2023” хандивын үзэсгэлэн худалдаа 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Женев дэх төвд болов.
Хандивын үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Женев хотод үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй хамтран оролцож, үндэсний хоол, ноос ноолуур болон гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлав.
"Хүүхдийн төлөө нэгдье, цэвэр орчин" уриан дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэн худалдаанд 70 орчим улс оролцож, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжих зорилгоор хөрөнгө босгосон байна.