images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) МЕХАНИЗМЫН 44 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2023-11-09

211

      НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 44 дүгээр хуралдаан энэ 11 дүгээр сарын 6-15-ны өдрүүдэд Женев хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.

        Тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Туркменистан, Узбекистан, ХБНГУ, Канад зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт үг хэлэв.