images

СОЁЛ, УРЛАГИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-11-04

146

Элчин сайд Д.Гэрэлмаа Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын Ерөнхий найруулагч, зохиолч, жүжигчин, яруу найрагч Г. Мишээл, Монгол гэр соёл, урлагийн нийгэмлэгийн захирал Б.Сүнжидмаа нарыг 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа Элчин сайдын яамны үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд талууд соёл, урлагийн салбарын хөгжлийн талаар санал солилцов. Түүнчлэн Элчин сайд Д.Гэрэлмаа Монголын соёл, урлагийг сурталчлан таниулж буй Г.Мишээл, Б.Сүнжидмаа нарт баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн, цаашдын үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Г.Мишээл нь яруу найргаас гадна монодрам буюу нэг хүний жүжиг, хүүхдийн жүжиг, хүүхэлдэйн жүжиг, түүхэн жүжиг зэрэг тайзны 30 гаруй драмын жүжгийн зохиол, үргэлжилсэн үгийн төрлөөр 20 орчим богино өгүүллэг бичсэн байна.

Базель хотод байрлах "Монгол гэр" соёл, урлагийн нийгэмлэгээс Эрдэнэтэд хотын Хүүхэд, залуучуудын театрын Ерөнхий найруулагч Г.Мишээлд Европын соёл урлагийг танилцуулах, мөн Г.Мишээлийн уран бүтээлийг Швейцарын Холбооны Улсад амьдарч буй монголчуудад таниулах цуврал арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 3-10-ны өдрүүдэд Женев, Базель хотуудад зохион байгуулна.