ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Женев хотноо 2023 оны 10 дугаар сарын 23-24-ний ѳдрүүдэд хуралдсан Дэлхийн худалдааны байгууллагын Өндөр албан тушаалтнуудын уулзалтад Байнгын тѳлѳѳлѳгч Д.Гэрэлмаа оролцов.
ДХБ-ын гишүүн болон бусад орнуудын 1000 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү уулзалтаар 2024 оны 2 дугаар сард Абу Даби хотноо хуралдах ДХБ-ын Сайд нарын 13 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах, худалдаанд тулгамдаж буй саад бэрхшээлийг тодорхойлж хамтран шийдвэрлэх, худалдааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, цахим худалдаа, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, аж үйлдвэр, ДХБ-ын олон талт хэлэлцээрийн хэрэгжилт, шинээр байгуулах зарим хэлэлцээрийн явц, ДХБ дахь худалдааны маргаан шийдвэрлэх механизмын шинэчлэл, ДХБ-ын дотоод зохион байгуулалт, өөрчлөлт зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр “Загас агнуурын салбарт төрөөс олгож буй татаасын асуудлаарх олон талт хэлэлцээр”-т найман улс шинээр нэгдэж, батламж гардууллаа.