images

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКЫГ ХӨГЖҮҮЛЭХ НҮБ-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Мэдээ мэдээлэл

2023-10-24

234

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ажлын албатай хамтран “Тогтвортой хөгжлийг дэмжсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн паркуудыг хөгжүүлэх нь: бодлогын болон мэргэжлийн экспертүүдийг бэлтгэх” төслийн цахим нээлтийн арга хэмжээ энэ өдөр болов.

Аргэ хэмжээнд БСШУЯ, Монгол Улсын Шинжлэх ухааны парк, Монголын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их сургууль, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ажлын албаны удирдлагууд болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.

Төсөл 2023 оноос 2026 оны хооронд хэрэгжих ба төслийн зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн паркын хөгжлийг дэмжих нэгдсэн бодлого, институцийн тогтолцоог бий болгоход шаардагдах хүний нөөцийн ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэхэд орших юм.