images

ЭЛЧИН САЙД ЛОЗАННЫ ЗОЧЛОХ-ҮЙЛЧИЛГЭЭ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Мэдээ мэдээлэл

2023-10-23

187

Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Швейцарын Аялал жуулчлалын үндэсний маркетингийн байгууллага хооронд байгуулсан “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн” хүрээнд энэ өдөр  Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Лозанн хотод байрлах Зочлох-үйлчилгээ, бизнесийн сургуулийн (EHL) үйл ажиллагаатай танилцав. 

Мөн тус сургуулийн Зөвлөх үйлчилгээний албаны захирал Андре Мактай уулзаж аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, зочлох-үйлчилгээний менежмент болон салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр санал, мэдээлэл солилцов.

Лозанны Зочлох-үйлчилгээ, бизнесийн сургууль нь 1893 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба өдгөө дэлхийн 123 орны нийт 3,200 орчим оюутан, сурагчидтай зочлох-үйлчилгээний хамгийн эртний бөгөөд чансаагаараа дэлхийд дээгүүрт ордог сургууль юм.