images

МОРИН ХУУР, ХӨӨМИЙН ҮЗҮҮЛБЭР ЖЕНЕВ ХОТНОО БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2023-10-16

805

Женев дэх Хөгжим, бүжгийн “ADEM” нийгэмлэгийн 40 жилийн ойд зориулан олон орны уран бүтээлчид 10 дугаар сарын турш зохион байгуулж буй цуврал арга хэмжээний хүрээнд Монгол хөөмийн онцгой ур техник, морин хуур хөгжим, монгол хэл соёлыг сурталчлан таниулж буй Францын “Urya” студийн уран бүтээлч, Францын “The Voice” шоуны оролцогч Мишель Абрахам Швейцарын Женев хотын Угсаатны зүйн музейд “Алтан хүүгийн домог” тоглолтоо 10 дугаар сарын 14-ний өдөр толилуулав.
Монгол Улсын “Найрамдал” медалийн шагналт М.Абрахам морин хуур, цуур, хэнгэрэг, аман хуур зэрэг хөгжмийн зэмсгээр хөгжимдөж, хөөмийн үзүүлбэрийг толилуулсан энэхүү тоглолтыг 100 гаруй хүн үзэж сонирхлоо.
Женев дэх Элчин сайдын яамны хамт олон Монгол соёл урлагийг сурталчлан таниулж буй М.Абрахамд баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.
Монгол хөөмийн урлаг нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн билээ.