images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-10-10

165

Байнгын төлөөлөгчийн орлогч Д.Энхтайван НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн (UNITAR)-гийн  сургагч багш, ахмад дипломатч, Элчин сайд Ларс Тиллфорсыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БТГ-т хүлээн авч уулзав. 
Уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагаа, геополитикийн зарим асуудал, хүний эрх, дэлхийн худалдааны бодлого, олон талт хамтын ажиллагааны баримт бичиг боловсруулах, хэлэлцээ хийх зэрэг өргөн хүрээний асуудлаар сэдэвчилсэн сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, дипломат ажилтнууд, төрийн байгууллагын албан хаагчид, оюутан залуусыг хамруулах, чадавхжуулах боломжийн талаар санал солилцов. 

***