ШВЕЙЦАР ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Швейцарын Холбооны Улсад сурч ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй 10 дугаар сарын 8-ны өдөр уулзалт ярилцлага хийлээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа, ЭСЯ-ны ажилтнууд Монгол-Швейцарын харилцааны талаар товч мэдээлж, тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа, консулын үйлчилгээ, иргэдэд өгөх зөвлөмж, сэрэмжлүүлэг зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцлоо. Монгол иргэдийн үүсгэл санаачилгын зарим холбоо, нийгэмлэг өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, монгол иргэдийг хамруулан зохион байгуулж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар мөн мэдээлэл өгөв.
Тус улсад 4000 монгол иргэн оршин сууж, 10 гаруй холбоо нийгэмлэг, монгол хэл соёлын 3 төв идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.