images

ШВЕЙЦАРЫН ТОМООХОН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-10-02

317

2023 оны 10 дугаар сарын 02, Мартини хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын франц хэлээр ярьдаг бүс нутгийн хамгийн том, тус улсын гурав дахь том үзэсгэлэн худалдааны арга хэмжээ болох “Foire du Valais”-д зочилж, “Foire du Valais” компанийн Ерөнхийлөгч В.Клейва, гол зохион байгуулагч FVS группын Ерөнхий захирал С.Бонван, борлуулалтын менежер А.Жордан нартай уулзав.

Энэхүү уулзалтаар уг нэр хүндтэй арга хэмжээний зохион байгуулалттай танилцахын зэрэгцээ Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй 2024 онд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон бөгөөд “Foire du Valais” арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсыг түүх, соёл уламжлалыг сурталчлан таниулах, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой юм гэдэгт санал нэгтэй байв.

50 гаруй жилийн түүхтэй “Foire du Valais”-г жил бүр 200 000 гаруй хүн үзэж сонирхдгоороо онцлог юм.