images

ЭЛЧИН САЙД ШВЕЙЦАРЫН ДАНИЭЛ ГРУШОВ КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2023-09-22

156

Элчин сайд Д.Гэрэлмаа энэ өдөр Швейцарын үнэт эдлэлийн Даниэл Грушов компанийн гүйцэтгэх захирал ноён Маурис Грушов болон гүйцэтгэх захирал Оюун-Эрдэнэ Грушов нарыг хүлээн авч уулзав.

Женев хотноо үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Даниэл Грушов компани нь өндөр зэрэглэлийн үнэт эдлэл бүхий бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог ба Монгол үндэсний гар урлалыг шингээсэн шинэ бүтээгдэхүүнийг европт нэвтрүүлэхээр ажиллаж буй тухайгаа уулзалтын үеэр танилцуулав.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, монгол соёлыг олон улсад сурталчлах асуудлаар санал солилцлоо.