images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-09-14

212

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа БНСВУ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ле Тхи Түеэт Май-ийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр БТГ-т  хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, нэн ялангуяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.