БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвийн дор Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв (ОУХТ)-тэй хамтран зохион байгуулсан билээ.
Тус форумыг амжилттай зохион байгуулахад идэвх зүтгэл гарган хамтран ажилласан Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Памела Кок Хамилтон тэргүүтэй ОУХТ-ийн ажлын хэсгийн гишүүдийг өнөөдөр Байнгын төлөөлөгч Д. Гэрэлмаа хүлээн авч талархал илэрхийлэв.