images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ САНААЧИЛГААР ШВЕЙЦАР УЛСЫН ЖЕНЕВИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЭМЧ НАР МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-09-04

213

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар Женевийн Их сургуулийн эмнэлгийн Нарийвчилсан онкологийн албаны дарга, Хавдар судлалын тасгийн эрхлэгч Профессор Оливиер Мишиелин, Цээжний хөндий, дотоод шүүрлийн мэс заслын тасгийн эрхлэгч Профессор Фредерик Трипоне болон цээжний хөндийн мэс заслын ахлах мэс засалч Доктор Вүлфрам Кареновикс нар Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн урилгаар 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны хооронд Монгол Улсад ажиллав.

Ажлын айлчлалаар ХСҮТ, Женевийн Их сургуулийн эмнэлгийн хооронд хавдар судлал, хавдрын онoшилгоо болон мэс заслын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тодорхойлох, газар дээр нь үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэсэн ба эмч нар ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасаг, Мэс заслын тасаг, Толгой хүзүү, хуванцар, нөхөн сэргээх мэс заслын тасаг, эмгэг судлалын тасагт тус тус ажиллалаа.