images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ОНЦ ТУСГАЙ ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГАНЫ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-08-29

205

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн шуудан холбооны байгууллагаас Онц тусгай дөрөвдүгээр чуулганы бэлтгэлийг хангах хүрээнд Ази-Номхон далайн улсуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгч нарт зориулан Берн хотноо 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан уулзалтад оролцов.

Уулзалтын үеэр Байнгын тѳлѳѳлѳгч Д.Гэрэлмаа Дэлхийн шуудан холбооны байгууллагын Ерөнхий захирал М.Масахико-той уулзаж, шуудангийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Дэлхийн шуудан холбооны байгууллага нь 1874 онд байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар тус холбоонд 192 улс гишүүнээр нэгдсэн. Монгол Улс 1963 онд тус байгууллагын гишүүнээр элссэн байна.