images

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДХАРМАГИЙН ҮЗЭЛ САНААНЫ АЧ ХОЛБОГДЛООР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-08-25

210

2023 оны 8 дугаар сарын 23, Женев хот. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа “Dharma Alliance” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Др. Прашант Шарма-г хүлээн авч уулзаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дхармагийн үзэл санааг сурталчлан таниулах, зарчмуудыг нь цогцлуулан нэгтгэх арга замын талаар санал солилцов.

Уулзалтаар Монголын Буддын шашны баялаг өв уламжлал нь “Dharma Alliance”-ийн алсын хараат бодлоготой уялдаа холбоотой байгааг онцлов. Дхармагийн үзэл санааны үнэт зүйлсийн талаар мэдлэг солилцох, дэлхий дахинд ойлголт мэдлэгийг дээшлүүлэхийн чухлыг талууд онцолж, дхармагийн олон мянган жилийн уламжлалыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хослуулснаар дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэхэд илүү тэнцвэртэй, эв нэгдэлтэй хандлагыг бий болгож чадна гэдэгт санал нэгдэв.