ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Цанын Нийгэмлэгийн төлөөлөгчдийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын цанын холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар хоёр улсын, түүний дотор иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх боломжийн талаар ярилцав.
Түүнчлэн 2024 онд тохиох Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.