ШВЕЙЦАР ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Швейцарын Холбооны Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, ТББ, холбоодын төлөөллийг Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Швейцар Улс дахь монгол иргэддээ мэдээ мэдээлэл шуурхай түгээхэд хамтран ажиллах, холбоодын үйл ажиллагааг дэмжих, “Монгол үндэстний үнэлэмж”, “Дэлхийн монголчууд” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, 2023-2024 онд хамтран зохион байгуулах зарим арга хэмжээ, ЭСЯ-наас үзүүлж буй консулын үйлчилгээний талаар ярилцаж, дэлгэрэнгүй санал солилцлоо.
Швейцар Улсад манай 4000 орчим иргэн оршин суудаг бөгөөд монгол хэл соёл, спорт, хүүхэд залуучуудын соёл боловсролд чиглэсэн 10 гаруй холбоо, нийгэмлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.