images

БАЙНГЫН ТѲЛѲѲЛѲГЧ Д.ГЭРЭЛМАА ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТѲВИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨХ БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2023-07-20

209

Байнгын тѳлѳѳлѳгч Д.Гэрэлмаа Женев хотноо 2023 оны 7 дугаар сарын 20-ний ѳдѳр болж буй Олон улсын худалдааны тѳв (ОУХТ)-ийн Хамтарсан зѳвлѳх бүлгийн уулзалтад оролцож байна.

ОУХТ-ийн Хамтарсан зѳвлѳх бүлэг нь жил бүр хуралдаж, ОУХТ-ийн жилийн тайланд үндэслэн тус байгууллагын үйл ажиллагааг хянан хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог.

Байнгын тѳлѳѳлѳгч Д.Гэрэлмаа Хамтарсан зѳвлѳх бүлгийн уулзалтын үеэр Монгол, ОУХТ-ийн харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа ѳнгѳрсѳн 6 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, ОУХТ хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан Дэлхийн экспортыг дэмжих форумын дүнг зѳвлѳх бүлэгт танилцуулж үг хэлэв.