images

ЖЕНЕВ ХОТОД БАЯР НААДМАА ТЭМДЭГЛЭВ

Мэдээ мэдээлэл

2023-07-11

239

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Швейцар Улс дахь Нүүдэлчдийн холбоо, GM-Star клуб, AMSR болон Швейцар Улсад оршин сууж буй Монгол иргэд хамтран 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр наадмын баярын арга хэмжээг Женев хотноо амжилттай зохион байгууллаа.

Наадмыг нээж Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлж наадамчин олонд баярын мэнд дэвшүүлэв.

Наадмын баярын арга хэмжээний үеэр хүчит бөхийн барилдаан, шагайн харваа, 5 насны хүүхдүүдийн уралдаан, шилдэг Монгол үндэсний хувцаслалт шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж мөн Монгол үндэсний хөгжмийн болон бүжгийн үзүүлбэрийг толилууллаа.