images

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2023-07-07

188

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулган энэ оны 7 дугаар сарын 6-14-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна. Чуулганд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан нар оролцож байна.

 

Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын гишүүн 193 улс оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгууллагын ажлын ахиц дэвшлийг дүгнэж, цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцэнэ.

 

Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.