images

МОНГОЛД ЭЛЭГТЭЙ ШВЕЙЦАР ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2023-06-22

296

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцар Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ж.Ж.Де Дардел, Швейцарын Аялал жуулчлалын үндэсний маркетингийн байгууллагын Хөгжиж буй зах зээл ба тусгай төслүүдийн газрын захирал Ф.Соммаруга болон Тургау кантоны Парламентын гишүүн асан А.Фарни нарыг 2023 оны 6 дугаар сарын 21-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.