images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА ДОӨБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ДАРГА АНДРЮ ОНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2023-06-16

260

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ази Номхон далайн бүсийн дарга ноён Андрю Онг, тус газрын зөвлөх ноён Рудолф Дэйди нарыг 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. 

Уулзалтаар ноён Андрю Онг болон ноён Рудолф Дэйди нарын Монгол Улсад 6 дугаар сарын 25-аас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд хийх ажлын айлчлалын бэлтгэл, Дэлхийн экспортыг дэмжих форумын хүрээнд зохион байгуулах “Шилдэг залуу эко бизнес эрхлэгчийг” шалгаруулах олон улсын тэмцээн, Монгол Улс, ДОӨБ-ын хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй монгол хуш модны самрыг оюуны өмчийн газарзүйн байршлын хамгаалтад авах төсөл болон монголын  эмэгтэй  гарааны бизнес эрхлэгчидийг дэмжих хамтарсан төслийн талаар санал солилцлоо.