images

“АЗИЙН СОЁЛЫН НААДАМ 2023” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-06-07

234

Женев хот дахь Азийн элчин сайд нарын гэргий нарын холбооноос 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төв байранд “Азийн соёлын наадам 2023” арга хэмжээг зохион байгуулав.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Женев хотод үйл ажиллагаа явуулж буй зарим бизнес эрхлэгчидтэй хамтран уг арга хэмжээнд оролцож, үндэсний хоол, ноос ноолуур болон гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлав.

Түүнчлэн Швейцар дахь монголчуудын “Донж” бүжгийн хамтлагийн уламжлалт бүжгийн үзүүлбэр нь үзэгчдийн сонирхлыг ихээр татав.

Тус арга хэмжээнд Женев дэх Азийн 26 орны Байнгын төлөөлөгчийн газар оролцов.