images

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН 111 ДҮГЭЭР ЭЭЛЖИТ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2023-06-06

236

Олон улсын хѳдѳлмѳрийн бага хурлын 111 дүгээр ээлжит чуулган Швейцарын холбооны улсын Женев хотноо 6 дугаар сарын 5-12-ны ѳдрүүдэд болж байна.

Чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид оролцож байна. 

Энэ жилийн Чуулган цар тахлын давалгаа намжиж, 2019 оноос хойш анх удаа ОУХБ-ын гишүүн 187 орны Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн тѳлѳѳлѳгчид нүүр тулан чуулж байгаагаараа онцлог болж байна.

Чуулганаар хѳдѳлмѳрийн асуудлаарх урт хугацааны нѳлѳѳ үзүүлэх ѳргѳн хүрээний асуудлуудыг хѳндѳх ба үүнд, нийгмийн хамгааллын стратегийн зорилтын талаар ээлжит хэлэлцүүлэг, аж үйлдвэрийн бодлого, технологийг  авч үзэж байгаль орчинд ээлтэй эдийн засаг, нийгэмд шударга шилжилтийг бий болгох зэрэг асуудалд тѳлѳѳлѳгчид гол анхаарлаа хандуулна.