ШХУ-Д СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУД ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГАД ЗОЧЛОВ
Швейцарын Холбооны Улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөллүүд Дэлхийн оюуны өмчийн газарт 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр зочлов.
Энэхүү арга хэмжээнд Швейцарын их сургуулиудад мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцож, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авав. Мөн ДОӨБ-ын ажилтнуудын зүгээс монгол оюутнууд хамрагдах боломжтой оюуны өмчийн асуудлаарх сургалтын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.