“ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ” СУДАЛГААНЫ АСУУЛГА АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Төрөөс хилийн чанадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эх орондоо эргэн ирэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр шат дараатай бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэний нөхцөл байдал” судалгааны асуулгыг авч эхэллээ.
Иймд иргэд Та бүхэн http://moncitizen.gov.mn цахим хуудсаар нэвтэрч судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.