images

ЦЮРИХ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Мэдээ мэдээлэл

2023-05-31

265

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагт Цюрих хотноо Базел, Берн болон ойролцоох кантон, хотуудад амьдарч буй монгол иргэддээ явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ. Мөн үеэр консулын ажилтнууд консулын үйлчилгээтэй холбоотой асуудлаар уулзалт зохион байгуулах тул иргэд Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Уулзалт эхлэх цаг: 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг

Тус ЭСЯ-ны консулын ажилтнууд 13:00-17:00 цагийн хооронд иргэдэд дараах консулын үйлчилгээг үзүүлэх тул Та бүхэн https://forms.office.com/r/7f3R4sARk4 холбоосоор нэвтэрч авах хүсэлтэй үйлчилгээний мэдээллээ сонгоно уу. Үүнд:

- Итгэмжлэл

- Баримт бичгийн баталгаажуулалт

- Төрсний бүртгэл (урьдчилж материалаа [email protected] хаягт ирүүлнэ)

- Иргэний үнэмлэх шинээр авах, сунгуулах

- Гадаад паспорт шинээр захиалах

- Буцах үнэмлэх гаргуулах

- Тодорхойлолт гаргуулах

- Иргэний бичиг баримтын орчуулга / иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ /

- Иргэний бүртгэлийн лавлагаа гаргуулах / ажлын 3-5 хоног /

- Виз хүсэх

Жич: Дээрх үйлчилгээтэй холбоотой бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг www.geneva.embassy.mn цахим хуудсаар орж харна уу.

Консулын үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь: 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13.00-17.00

Консулын үйлчилгээ үзүүлэх газар: Riedtlistrasse 41 zürich 8006

Уулзалт болон консулын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус ЭСЯ-ны (+41) 22 774 19 74 утсанд холбогдон авна уу.