images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ДЭД ЗАХИРАЛ ДОРОТИ ТЕМБОТОЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2023-05-31

211

Байнгын тѳлѳѳлѳгч Д.Гэрэлмаа Олон улсын худалдааны тѳвийн гүйцэтгэх дэд захирал хатагтай Дороти Темботой 2023 оны 5 дугаар сарын 30-ны ѳдѳр уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Олон улсын худалдааны тѳвийн харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор ирэх 6 дугаар сарын 26-29-ний ѳдрүүдэд Монгол Улсад болох Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын хүрээнд санал, мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны тѳвтэй хамтран боловсруулж буй “Үндэсний экспортын стратеги” болон ирэх 6 дугаар сараас Монгол Улсад эхлүүлэх Олон улсын худалдааны тѳвийн "SheTrades" санаачилгын хүрээнд санал солилцлоо.