images

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 76 ДУГААР AССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2023-05-22

229

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулган 5 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд “ДЭМБ 75: Амь насыг аварч, бүх нийтийн эрүүл мэндийг түгээнэ” сэдвээр Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байна. Чуулганд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Эрүүл мэндийн яамны Тѳрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тѳгсдэлгэр, ЭМЯ-ны ГХАХ-ийн дарга Б.Янжмаа нар оролцож байна.

Энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулган Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсч хѳгжсөний 75 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулганаар гишүүн орнууд эрүүл мэндийн онцгой байдлын үед бэлэн байдал, хариу арга хэмжээг бэхжүүлэх, эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, уламжлалт анагаах ухаан, халдвараас урьдчилан сэргийлэх, тамхины хяналт, цагаачдын эрүүл мэнд, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэнд зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулна.