images

Швейцарын Холбооны Улсын цанын холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Мэдээ мэдээлэл

2023-05-10

179

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын цанын холбооны Ерөнхийлөгч Др.Урс Лэманныг 2023 оны 5 дугаар сарын 9-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр орны цанын холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж болон монголын цанын тамирчдын бэлтгэлийг Швейцар Улсад зохион байгуулах асуудлаар санал солилцов.

Швейцарын Цанын холбооны тусламжтайгаар Бээжингийн Өвлийн олимпод оролцох манай шигшээ багийн болон өсвөрийн тамирчид 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сарын 15 хүртэл Швейцар Улсад өвлийн бэлтгэлээ хангасан.