ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль болон Бернийн Их Сургуулийн дэргэдэх Дэлхийн Худалдааны Хүрээлэн (WTI) хооронд хамтын ажиллагаа тогтоох тухай санамж бичиг байгуулагдав.
Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг санамж бичгийн хүрээнд Дэлхийн Худалдааны Хүрээлэнд ДХБ-ын эрх зүйн бакалавр, магистрын сургалт болон тус хүрээлэнгийн өвөл, зуны сургалтад тус тус монгол оюутан хамруулах юм.
Түүнчлэн энэхүү санамж бичиг байгуулагдсанаар ДХБ-ын бүс нутгийн худалдааны бодлогын сургалт хамтран зохион байгуулах, оюутан болон зочин багш солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бүрдэж буй юм.