images

ЦАХИМ ХУДАЛДААНЫ БЭЛЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-04-26

236

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Япон Улсаас Женев дэх НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ямазаки Казуюкитэй 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уулзав. Уулзалтаар талууд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад цахим худалдааны системийг боловсронгуй болгох асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2022 онд хийсэн Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлангийн зөвлөмжийг хөгжлийн түнш байгууллагууд болон хандивлагч орнуудад танилцуулах уулзалтыг ирэх 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлж, цахим худалдааны үндэсний стратегийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр боловсруулах хүсэлтээ илэрхийлэв.

Байнгын төлөөлөгч Ямазаки Казуюки Япон Улс цахим худалдааны салбарт онцгой ач холбогдол өгч буйгаа нотлохын зэрэгцээ энэ салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг эрэлхийлэхээ мэдэгдлээ.