2024 ОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ
2023 оны 4 дүгээр сарын 20, Берн хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Х.Шелленбергтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн энэхүү уулзалтын үеэр 2024 онд тохиож буй Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.