images

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЖЕНЕВИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-04-20

271

Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү тэргүүтэй Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн төлөөлөгчид 2023 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Женевийн Их сургуулийн эмнэлэгт ажлын айлчлал хийв.

Ажлын айлчлалын хүрээнд ХСҮТ-ийн төлөөлөгчид Женевийн Их сургуулийн эмнэлгийн Ерөнхий захирлын орлогч ноён Алайн Коллитэй уулзаж хоёр эмнэлгийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, хавдрын оношилгоо, эмчилгээнд шинжлэх ухааны шинэ дэвшилтэт технологийг монголд нутагшуулах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлд богино хугацааны болон урт хугацааны төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр талууд тохиров.

ХСҮТ-ийн төлөөлөгчид Женевийн Их сургуулийн эмнэлэгт ажиллах үеэрээ тус эмнэлгийн мэс заслын тасагт ажиллаж, дурангийн хагалгаа, роботын тусламжтайгаар зайнаас гүйцэтгэж болох мэс заслын хамгийн сүүлийн үеийн арга зүй, технологийн хөгжил шийдлүүдтэй танилцав.

Мөн төлөөлөгчид Швейцарын мэс заслын инноваци, сургалтын төвд зочилж, тус төвийн Гүйцэтгэх захирал Елена Годжевачтай уулзаж ХСҮТ-ийн мэс заслын мэргэжилтнүүдийг тус төвд богино хугацааны сургалтад хамруулах боломжийн талаар санал солилцлоо.

1602 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Женевийн Их сургуулийн эмнэлэг нь нийт 8 улсын эмнэлэг, 2 клиник, 40 амбулаторитой ба 11,000 гаруй ажилтантай Европын томоохон эмнэлгүүдийн нэг юм.