“МИНИЙ ЭХ ОРОН-МОНГОЛ” ЭХ ХЭЛ, УЛАМЖЛАЛТ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Швейцар Монголын нийгэмлэг, Швейцар Улсын франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг, Женев дэх Монгол хүүхдийн нийгэмлэг, GM-Star клуб хамтран “Миний эх орон-Монгол” хүүхдийн өдөрлөгийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Швейцарт амьдарч буй хүүхэд багачуудад эх хэл, уламжлалт соёлыг өвлүүлэх, тус улсад үйл ажиллагаа явуулж буй монгол хэлний сургуулиудын үйл ажиллагааг дэмжих зорилготой тус арга хэмжээний хүрээнд “Миний эх орон-Монгол” сэдэвт гар зургийн уралдаан, Монгол хэлний сургуульд суралцаж буй хүүхдүүдийн дунд уран уншлага, цэвэр бичгийн уралдаан зарлах тул хүүхэд багачууд Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.