ШХУ-Д СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУД НҮБ-ЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Швейцарын Холбооны Улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөллүүд НҮБ-ын Женев дэх төвд зочлов. Энэхүү арга хэмжээнд Швейцарын их сургуулиудад олон улсын эрх зүйн маргаан, мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцож, НҮБ-ын үйл ажиллагаа, зорилт болон Монгол Улсын олон талт хамтын ажиллагаанд баримталж буй байр суурийн талаар мэдээлэл авав. Мөн арга хэмжээний үеэр оюутнууд олон улсын харилцааны нөхцөл байдал, тулгамдаж зарим асуудлаар асуулт тавьж, харилцан санал солилцлоо.
ЭСЯ-аас цаашид Швейцарт суралцаж буй монгол оюутнуудыг Женев дэх олон улсын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулж боломжит арга хэмжээнүүдэд оролцуулах, оюутнуудын санаачилсан аливаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна.