images

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД СТАТУСЫГ ТОДОТГОВ

Mongolian Brands

2023-04-07

149

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд Д.Гэрэлмаа 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр НҮБ-ын Зэвсэг хураах судалгааны хүрээлэнгийн захирал Робин Гайсстай уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Тэрээр Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр болохыг онцлоод, нэг улс дангаар газар нутгаа цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарлах, түүнтэй холбогдуулан цөмийн зэвсэгтэй улсууд уг улсын эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй байх тухай сөрөг аюулгүй байдлын баталгааг олгох зэрэг сэдвээр судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага, боломжийн талаар ярилцав.

НҮБ-ын Зэвсэг хураах судалгааны хүрээлэн нь зэвсэг хураах чиглэлээрх олон талт хамтын ажиллагаа, яриа хэлцээг урагшлуулахад санал, зөвлөмж өгөх үүрэгтэй олон улсын аюулгүй байдал, нэн ялангуяа зэвсэг хураах судалгааны чиглэлээр мэргэшсэн бие даасан байгууллага юм.