images

МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫГ ТАНИЛЦУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-04-05

206

2023 оны 4 дүгээр сарын 3, Цюрих хот. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн 2023 оны хөгжлийн төлөвийг тодорхойлох зорилготой Швейцар, Азийн Худалдааны танхимын Ерөнхий уулзалтад Элчин сайд Д.Гэрэлмаа оролцлоо.

Уулзалтад оролцох үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн талаар илтгэл тавьж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж буй бодлогыг танилцуулав. Тэрээр Монгол Улс хувийн хэвшлийг дэмжих таатай орчныг бүрдүүлэхийн төлөө байгаагаа онцлоод, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийхийг уриалав.

Швейцар, Азийн Худалдааны танхимын энэхүү уулзалт нь Швейцарын бизнесийн салбарынханд Азийн Элчин сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох боломжийг олгосон чухал арга болов.