images

ЛУГАНО ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТЫН ТУХАЙ

Мэдээ мэдээлэл

2023-03-23

219

Элчин сайдын яамнаас Швейцарын франц, герман, итали хэлтэй кантонуудад амьдарч буй монгол иргэдтэйгээ илүү ойр ажиллан санал бодлыг нь сонсох зорилготой уулзалтуудыг тогтмол зохион байгуулахыг зорьж байна. Энэ хүрээнд Элчин сайд Д.Гэрэлмаа 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Тичино кантон орчим ажиллаж амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй уулзаж, ЭСЯ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулан иргэдтэй харилцан санал солилцов.

Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс тус улсад амьдарч буй хүүхдүүдийн монгол хэлний чадавхыг сайжруулах зуны сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, Швейцар Улстай боловсролын салбарт төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, тоон гарын үсгийг нэвтрүүлэн нотариатын үйлчилгээг бүрэн цахимжуулах зэрэг санал хүсэлтийг тавив. Мөн энэ өдөр ЭСЯ-ны консулын ажилтнууд иргэдэд иргэний бүртгэл болон нотариатын үйлчилгээ үзүүлж, холбогдох мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллалаа.