images

ТРИО КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2023-03-23

190

Дэлхийн дауны ѳдрийг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд 3 дугаар сарын 20-ний ѳдѳр НҮБ-ын Женев дэх тѳвд ТРИО уран сайхны киногоо амжилттай толилуулсан уран бүтээлчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд 3 дугаар сарын 20-ний ѳдѳр хамтран зохион байгуулсан арга хэмжээгээ дүгнэн ярилцаж цаашид хэрхэн Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, монгол гэх ѳндѳр хүндэтгэлтэй нэр томьёг хамтдаа олон улсад хамгаалах, монголын урлаг, тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцов.

Мѳн “Хэнийг ч ардаа бүү үлдээ” концепц дор бүтээгдсэн ТРИО уран сайхны киног НҮБ-ын танхимд толилуулж хүний эрхийг хамгаалах, хүртээмжтэй нийгмийг цогцлоох, иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд тэгш боломж олгох, бусадтай яг адилхан хөгжих эрхийг нь баталгаажуулах, Монголын нүүдлийн өв уламжлал, ёс заншил, өвөрмөц соёыг дэлхийд танилцуулах, МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийн тавцанд хүндтэй бөгөөд эрхэм болгоход оруулж буй хувь нэмрийг ѳндрѳѳр үнэлж буйгаа илэрхийлээд Байнгын тѳлѳѳлѳгч Д.Гэрэлмаа киноны хамт олонд талархалаа илэрхийлэв.