images

“ТRIO” МУСК-г НҮБ-ын Женев дэх тѳвд толилуулав

Мэдээ мэдээлэл

2023-03-23

185

Олон улсаас кино наадмуудын шилдэг бүтээлийн шагнал хүртээд буй монгол уран бүтээлчдийн бүтээл болох “Трио” уран сайхны киног Дэлхийн дауны хам шинжийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба болон Монголын Дауны холбоо хамтран энэ 3 дугаар сарын 20-ний ѳдѳр НҮБ-ын Женев дэх тѳвд толилуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, НҮБ-ын Женев дэх тѳвийн Соёлын үйл ажиллагааны хорооны дарга. номын сангийн захирал ноён Франческо Писано нар нээж үг хэлэв.

Түүнчлэн арга хэмжээний үеэр “монгол” хэмээх нэрийг дауны хам шинжтэй буруугаар холбох, сөрөг, доромж утгаар ашиглах асуудлын хүрээнд тус киноны продюсер болон холбогдох шинжээч, мэргэжилтнүүд, тѳрийн бус байгууллагын тѳлѳѳллийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.