images

ЛУГАНО ХОТНОО БОЛОХ КОНСУЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Mongolian Brands

2023-03-14

155

Лугано хотноо 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр явуулын консулын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор дараах мэдээллийг хүргэж байна. Мөн консулын үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг 022 774 1974 дугаараар холбогдож, эсхүл дараах холбоосоос авна уу.

Холбоос: https://geneva.embassy.mn/public/index.php/services

 

Консулын үйлчилгээний талаар:

Итгэмжлэл:

Иргэд Та бүхэн итгэмжлэлийн үйлчилгээ авахаар ирэхийн өмнө https://e.notary.mn/consul/login сайтаар нэвтрэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн маягтын холбогдох хэсгийг цахимаар бөглөн тус ЭСЯ-нд урьдчилан илгээнэ үү.

Мөн өдөр өөрийн биеэр ирж итгэмжлэлээ баталгаажуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

 

  • Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний эх хувь
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөрийг холбоосоор орж харна уу /

 

Төрсний бүртгэл:

 

Швейцарын Холбооны Улсад байнга оршин суугаа Монгол Улсын харъяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

 

Бүрдүүлэх материал: 

 

  • Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг / холбоосоос орж татаж авах /
  • Өргөдөл / холбоосоос орж татаж авах /
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний эх хувь
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Хүүхэд Швейцарийн Холбооны Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримт
  • Хүүхдийн эмнэлгийн дэвтэр
  • Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авчирна. / энэ тохиолдол урьдчилж тус ЭСЯ-ны консулын ажилтантай холбогдоно уу. /
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөрийг холбоосоор орж харна уу /

 

Иргэний шинэчилсэн бүртгэл:

 
Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд заавал хамрагдах ба өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгнө.

 

Бүрдүүлэх материал:

 

  • Цахим иргэний үнэмлэх
  •  Төрсний гэрчилгээ
  •  Гадаад паспорт

 

Жич: 16 нас хүрээд шинээр цахим иргэний үнэмлэх авах бол дээрх материалаас гадна эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх,

 

  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөрийг холбоосоор орж харна уу /

 

Иргэний бүртгэлийн лавлагаа:

 

Иргэн Та бүхэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог дараах лавлагааг ЭСЯ-нд захиалга өгч авах боломжтой. Үүнд:

 

  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Төрөлт бүртгэлгүй лавлагаа
  • Гэрлэсний лавлагаа
  • Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Гадаад паспортын лавлагаа
  • Төлбөргүй

 

Захиалга өгснөөс хойш лавлагааны ХУУЛБАР нь 3-5 хоногийн хугацаанд УБЕГ-аас цахим шуудангаар ирнэ. Лавлагаа ирмэгц тухайн иргэнтэй холбогдсоноор өөрийн биеэр ирж авна. Эдгээрээс бусад төрлийн лавлагааг итгэмжлэл бичиж УБЕГ-аас авна.

 

ЭСЯ-ны харилцах данс:

 

IBAN: CH090024024038158000W
Mission Permanente de Mongolie Aupres O.N.U
Chemin des Mollies 4 CH-1293 Bellevue

 

Жич: Үйлчилгээний хураамжийг консулын үйлчилгээ авахаар ирэхээсээ өмнө урьдчилж төлж, баримтыг авч ирнэ үү. ЭСЯ бэлэн мөнгөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу.  

 

https://geneva.embassy.mn/public/storage/posts/October2022/dS2NESpP1INh7NcVmAMd.JPG