images

"Трио" уран сайхны киног толилуулна

Мэдээ мэдээлэл

2023-03-14

196

Олон улсаас кино наадмуудын шилдэг бүтээлийн шагнал хүртээд буй монгол уран бүтээлчдийн бүтээл болох “Трио” уран сайхны киног Дэлхийн дауны хам шинжийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба болон Монголын Дауны холбоо хамтран ирэх 3 дугаар сарын 20-ний ѳдѳр НҮБ-ын Женев дэх тѳвд толилуулна.  

Арга хэмжээний үеэр “Монгол” хэмээх нэрийг дауны хам шинжтэй хүмүүсийн хүний эрхэнд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар тус киноны продюсер болон холбогдох шинжээч, мэргэжилтнүүд, тѳрийн бус байгууллагын тѳлѳѳллийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.