ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ МЕХАНИЗМУУДЫН ТУХАЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2023 оны 3 дугаар сарын 9, Женев хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын аюулгүй байдлын газрын Дэлхийн аюулгүй байдлын хэлтсийн дарга С.И.Уедраого-той өнөөдөр уулзаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Церматтын дугуй ширээний уулзалт нь тус бүс нутгийн аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, бүс нутгийн оролцогчдын итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.