Элчин сайд Д.Гэрэлмаа ГЯЯ-ын Нэгдүгээр орлогч сайд асан Ж.Чойнхорт хүндэт үзүүлэн золгов
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эдүгээ Франц Улсад амьдарч ажиллаж буй Монгол Улсын Гадаад явдлын яамны Нэгдүгээр орлогч сайд, Гадаад харилцааны дэд сайд асан Ж.Чойнхорт хүндэтгэл үзүүлэн золгов. Уулзалтаар Ж.Чойнхор гуай Монгол Улсын Гадаад харилцааны яамны түүх, хамт ажиллаж байсан он жилүүдийн дурсамж, ажлын туршлагаа хуваалцаж, гадаад бодлогын амжилтуудыг дүгнэж, цаашид анхаарал тавьж ажиллах гадаад бодлогын зорилтууд зэрэг олон асуудлаар санал солилцов.