Элчин сайд Д.Гэрэлмаа өндөр настан Ц.Гантөмөрийн амар мэндийг айлтган золгов
Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Женев хотноо амьдарч буй өндөр настан Ц.Гантөмөрийн гэрт очин амар мэндийг айлтган золгов.
Өндөр настан Ц.Гантөмөр өөрийн залуу насны хөдөлмөр бүтээл, дурсамж дурдатгалаасаа Элчин сайд Д.Гэрэлмаатай хуваалцахын зэрэгцээ хүндэтгэл үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.